Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японд очоод эртний танил япон гэр бүлтэй анхныхаа уулзалтыг хийлээ. Түүнийг Социал демократ намын ерөнхий нарийн бичгийн дарга байхад Япон улсын Засгийн газраас залуу улстөрчдийг өөрийн оронд сургалтад хамруулах урилга иржээ. Энэ ажлаар Наран улсад очихдоо тэрбээр тус улсын иргэн Минору Сайтогийн гэрт амьдарч байсан гэнэ.
Ардчиллын замд дөнгөж хөл тавиад удаагүй Монгол Улсын залуу улстөрч Япон орны нийгэм, улстөрийн байдал, ардчиллын талаар энэ гэр бүлийнхнээс олон зүйл асууж, шалгааж байсандаа хүлцэл өчиж тэднийг бяцхан хөгж өөгөөд авав. Гэргий Нобуко Сайто монгол зочинтойгоо татуулж байсан дурсгалын зургаа үзүүлэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тэр үед би залуу улстөрч байжээ. Одоо хөгшин улст өрч боллоо” хэмээн хошигнов. Гэргий Минору Сайто “Таныг Японд айлчилна гэдгийг сонссон ч бидэнтэй уулзана гэж бодоогүй. Японы Элчин сайдын яамнаас утсаар ярьж Ерөнхий сайд уулзана гэхэд чихэндээ ч итгээгүй” гээд өөрсдийг нь өнөө хэр нь мартаагүйд талархал илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийн хамт хуучин танилуудаа Монголд очихыг урихад ноён М.Сайто”Есдүгээр сард Монголд цаг агаар таатай сайхан гэж дуулсан. Удахгүй очно оо” гэлээ. Эртний танилууд ийн уулзаж, халуун дотно яриа өрнүүллээ.
Э.Энх