Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн 17 цагийн байдлаар санал өгөх иргэдийн 68,86 хувь буюу 11159 иргэн санал өгчээ. Санал асуулга 20.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Тиймээс Багануур дүүргийн иргэдийг өөрийн харъяа хэсгийн хорооны байранд иргэний цахим үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөх юм.