Засаг төр солигдох бvрд хамгийн их хохирч, айдсаар амьсгалдаг хvмvvс нь төрийн албан хаагчид. Учир нь аль нэг намын томилгоотой хүмүүс албан тушаалд очсоныхоо маргааш нь л хамтарч ажиллах баг бvрдvvлэх нэрээр жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагчдыг танил тал, намын харьяалалаар нь гадуурхан ажлаас нь халж, оронд нь ямар ч мэргэжил боловсролгvй шахуу хүнийг авч ажиллуулдаг тохиолдол газар аваад байгааг Мал эмнэлэг, үржлийн газрын ажилтан болох Б.Цолмон, Б.Мөнхтуяа нар хэллээ.
Мал эмнэлэг үржлийн газрын (МЭҮГ) мэргэжилтэн Б.Цолмонг өвчтэй байх хугацаанд нь үндэслэлгүй тайлбар гаргаж ажлаас нь халжээ. Энэ нь төрийн албаны тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчиж байна хэмээн тэд үзэж байгаа юм.
Мал эмнэлэгийн хэлтсийн мэргэжилтэн Б.Цолмон “Би 2006 оноос ХХААЯ, 2009 оноос МЭҮГ-т мэргэжилтнээр ажиллаж, мэргэшсэн, танагараг өгсөн төрийн жинхэнэ албан хаагч. Гэтэл МЭҮГ-ын дарга М.Галбадрах өвчтэй байх хугацаанд үндэслэлгүйгэр гүтгэн ажлаас халсан. Би анхан шатны, давж заалдах шатны хоёр ч удаа шүүхэд хандсан. Шүүхээс ажлаас халах шийдвэр үндэслэлгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Гэтэл Төрийн албаны зөвлөл үүнийг зөв гэсэн шийдвэр гаргажээ. Би ёс зүйн хороонд гомдол гаргасан байгаа. Мал эмнэлэг үржлийн газрын дарга М. Галбадрахыг ямар ч ёс зүйгүй байна. Шалгаж өгөөч хэмээн хандсан. Удахгүй ёс зүйн хорооноос шалгах байх ” гэлээ.
Мал эмнэлэг, үржлийн газрын ажилтан Б.Мөнхтуяа “Би мал эмнэлэг, үржлийн газрын захиргааны албан хаагч байсан. Жирэмсний амралтаа дуусгаад арваннэгдүгээр сарын 1-нд ажилдаа орох гэсэн боловч албан тушаалаас шалтгаангүйгээр бууруулж үйлчилгээний ажилтан болсон байсан ” гэж ярилаа.
Тэд мэргэшсэн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халах, албан тушаалыг нь бууруулах явдал газар авч байгаад эсэргүүцэж, эргүүлэн ажилд нь томилохыг ХХАА-н сайд Бурмаагаас хүслээ.
HTML-
М.Болорцэцэг .