Хятадын Хунань мужийн Чангша хотын шүүхээс шүүхийн шийдвэрээр торгууль хүлээсэн атлаа түүнийгээ хугацаанд нь төлөөгүй хүмүүсийн зургийг хадах аварга том самбарыг галт тэрэгний төв буудлын гол хаалганы дээр хаджээ. Энэ нь луйварчдаас сэргийлсэн арга гэж албаныхан хэлсэн байна. Одоогоор самбар дээр "заларсан" хүмүүсийн хамгийн их торгуультай нь 28 сая юань төлөлгүй зугтсан этгээд гэнэ.