Завхан аймагт Монголын ирвэс хамгаалах сан, ОТТХГНЗахиргаа, БОГ хамтран цоохор ирвэсний тархац нутагт судалгаа хийжээ.
Тухайлбал, Эрдэнэхайрхан, Алдархаан, Отгон, Шилүүстэй, Идэр зэрэг сумдад тандалт судалгааны ажлыг хийж дөрвөн автомат камерыг суурилуулсан байна. Судалгаа хийх явцад цоохор ирвэсний хаяг, 83 янгир, 12 цагаан зээр, нэг чоно, нэг үнэг, 32 хойлог тохиолджээ. Нийт 12 км маршрутад долоон бумбаа хоёр үнэртэн бүртгэж авчээ. Эдгээр бумбаанууд бүгд хуучин байсан бол нэг үнэртэн шинэ байжээ. Дээрх бүс нутагт цоохор ирвэс байршин амьдардаг нь тодорхой байгаа бөгөөд харин ирвэсний талаарх мэдлэг мэдээлэл, шинжлэх ухааны ул үндэстэй судалгаа шинжилгээний ажил дутмаг байна. Сонирхуулахад, Шилүүстэй сумд Цахир, Мандал уулын орчим 460,6 км2 талбайтай аргалийн агнуурын бүс нутгийг байгуулаад байгаа билээ. Энэхүү “Цахир мандалт уул” нөхөрлөл нь байгаль, амьтныг хамгаалах, зүй зохистой ашиглахаар эзэмшиж байна