“Итгэл- Хавдаргүй Монгол” үндэсний сангийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийг стандартын дагуу тохижуулжээ. Нийтдээ 21.9 сая төгрөгийн санхүүжилтээр дөрвөн иж бүрдэл бүхий жишиг тасаг байгуулж, ор, тэргэнцэр, зурагт, хөргөгч тэргүүтэн суурилуулсан байна.
Тус аймгийн хавдрын тасагт жилдээ 135 хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд өдгөө 314 хүн хавдрын эмчийн хяналтад байгаа аж. Орон нутагт хавдрын эмчилгээ хийхэд эмнэлгийн зориулалтын тоног төхөөрөмжөөс эхлээд олон зүйл дутагдалтай байдгийг эмч, ажилтнууд хэлдэг. Тиймээс “Итгэл-Хавдаргүй Монгол” үндэсний сангийн тэргүүн, Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн энэхүү санаалчилгад эмнэлгийн ажилтнууд болон нутгийн зон олон туйлын их талархаж байжээ.