Газар өмчлөлийн цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ 15 хоногийн турш үргэлжлэх юм. Ингэхдээ иргэдийн өрхийн хэрэгцээнд шинээр газар өмчлүүлэхээр батлагдсан байршлуудад хүсэлт хүлээн авах ажээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн хоёрдугаар хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн нэгдүгээр хэсэг зэрэг таван байршилд нийт 12388 иргэнд, мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн нэгдүгээр хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн гурван байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр төлөвлөөд байгаа юм