ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл өнөөдрөөс эхэллээ.
Бага ангийн сурагчид өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос энэ сарын 25-ныг дуустал, дунд ангийнхан энэ сарын 3-25-ныг дуустал, ахлах ангийнхан энэ сарын 10-25-ныг дуустал тус тус амарсан юм.
Хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын тухайд бага ангийнхны амралт энэ сарын 10-наас эхэлж ирэх сарын 8-нд дуусна. Дунд ангийн сурагчдын амралт энэ сарын 26-наас эхэлж ирэх сарын 8-нд дуусах бол ахлах ангийнхан энэ сарын 31-нээс амарч, ирэх сарын 9-нд хичээлдээ орох юм.