Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа Багануур дүүрэгт барьсан 3.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Ийн Багануур дүүргийн 125 дугаар сургуульд эзэмшүүлэх эрх олгосон юм.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Саалийн ам, Баянзүрх дүүргийн Баянголын ам, Улиастайн зүүн салааны ам, Сүхбаатар дүүргийн Санзайн аманд барьсан 107 сая төгрөгийн өртөг бүхий байгаль хамгаалагчийн дөрвөн байрыг нийслэлийн өмчид бүртгэн авчээ. Эдгээр байрыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан. Байгаль хамгаалагчийн дөрвөн байрыг баталсан нэг зургаар барьсан бөгөөд нийт 36 ам метр талбайтай, нэг давхар барилга юм.