Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныг Алаг-Эрдэнэ сумаас тусгаарлан, бие даасан сум болгуулахаар иргэд нь хүсэж байгаа аж. Тус тосгоны иргэд энэ асуудлаар Эрхээ сэргээх хөдөлгөөн байгуулжээ. Уг хөдөлгөөнийхөн болон тосгоны захирагч Б.Ганбаатар нар энэ хүсэлтээ Алаг-Эрдэнэ сумын ИТХ-д гаргасан байна. 3067 иргэний гарын үсэгтэй уг хүсэлтийг сумын ИТХ хүлээн аваад ээлжит бус XII хуралдаан зохион байгуулж, Хатгал тосгоныг сум болгох, эсэх асуудлыг хэлэлцжээ.
Хуралдаанд оролцсон 15 төлөөлөгчийн 14 нь Хатгалыг сум болгохыг дэмжихгүй гэсэн санал өгчээ. Иймд Хатгал тосгоны иргэд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандахаар болсон байна.
Х.ЭРХЭМ