Дэлхийн даяар 60 гаруй сая цомог борлуулсан, Грекийн нэрт дуучин Демис Руссос 68 настайдаа таалал төгсчээ. Тэрбээр сүүлийн хэдэн сар Афин хот дахь нэгэн хувийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байж. Гэхдээ ямар өвчнөөр шаналж байгаагаа олон нийтэд мэдээлээгүй байна. Руссос “Forever and Ever”, “Goodbye”, “Quand je t’aime” зэрэг 1970-1980-аад гаргасан уран бүтээлүүдээрээ алдаршиж, Грекийн “Алтан хоолойт” гэгдсэн юм. 1946 онд Египетэд төрсөн түүний аав грек хүн бол ээж нь итали гаралтай, Египетийн иргэн байв. Хөгжим судлаачид түүнийг шүтэн бишрэгчдийнхээ тоо болон алдар нэрээрээ Шведийн алдарт ABBA хамтлагтай дүйнэ гэж үздэг.
Г.ДУЛАМ