Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны 11.5 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Ажнай цэгц” ХХК шалгарсныг нийслэлийн Засаг дарга батламжиллаа. Шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг баталсан загварын дагуу байгуулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж ажиллах аж.