Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах талаар иргэдээс нь энэ сарын 21, 22-нд санал авсан. Нийслэлийн ЗДТГ, Багануур, Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ хамтран “Нийслэлийн дүүргүүдэд дагуул хот байгуулах асуудлаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүн, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг хийх гэж байна. Хэлэлцүүлэг маргааш 10:00-12:00 цагт “Блю скай” зочид буудлын Кристал танхимд болох юм. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Багануур, Налайх дүүргийн удирдлагууд оролцоно.