Булган аймаг энэ жил 60,2 мянга гаруй хүн амтай болж, урьд оныхоос 2,4 хувь нэмэгдсэний дотор 90-ээс дээш настан 66 азай буурал аж төрж байна.
Тэдгээрээс хамгийн ахмад нь Бугат сумын 104 настай М.Чимэд, Тэшиг сумын 102 настай Н.Төмөрсүрэн, мөн зуугийн босгон дээр ирсэн Булган сумын ахмад дайчин Б.Жамъян, Тэшиг сумын Т.Дэмчигдулам нар ажээ. Ерээс дээш настнуудын 69,7 хувь буюу дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа аж.