Дэлхийн хамгийн чинээлэг орны нэг Арабын Нэгдсэн Эмиратад нэн ховор амьтдыг гэрийн тэжээвэр амьтан болгох “моод” дэлгэрч байгааг олон улсын зэрлэг ан амьтан хамгаалагчид шүүмжилжээ. “Баян эмират хүүхдүүд этгээд сонин, ховор амьтдад яг л тоглоом шиг ханддаг” гэж Ховордсон амьтдыг хамгаалах олон улсын сан буюу IFAW-ийн Арабын булангийн асуудал эрхэлсэн хэсгийн төлөөлөгч Элсаяд Мухаммед ярьсан байна. Түүний баталж буйгаар бараг эмират хүүхэд бүр өдгөө цоохор ирвэс, питон могой, ховор зүйлийн гүрвэл, бүр арслан, матар хүртэл тэжээдэг болсон гэнэ.