Өнгөрсөн оны хоёрдугаар сард Баруун Африкт эхлэн дэгдсэн эбола вирусийн уршгаар 20 мянга гаруй хүн өвдөж, 7500 гаруй хүн амиа алдсан. Харин 1990-ээд оноос хойш уг вирусээс болж дэлхий дээрх бүх шимпанзе, гориллагийн 33 хувь нь үхэж үрэгдсэнийг Их Британийн Шеффилдийн их сургуулийнхан тогтоожээ. Эбола вирусийн халдвар авсан хүн нас барах эрсдэл 30-40 хувь байдаг бол энэ нь их бич гэгддэг дээрх амьтдын хувьд 77-90 хувь байдаг гэнэ.