АНУ-ын зүүн хойд хэсэгт сүүлийн хэдэн жил ороогүй их цас унаж, цочир хүйтэрснээс орон нутгийн албаныхан байдал хүндэрсэн хот, суурингуудад онц байдал зарлав. Ойрын өдрүүдэд цас их орохоос гадна цасан шуургатай гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ гарчээ. Байгалийн энэхүү гэнэтийн үзэгдлээс болж хамгийн их хохирч байгаа хот бол Нью-Йорк. Америкийн хамгийн олон хүн амтай тус хотын захирагч Эндрю Куомо өчигдөр хотын бүх метро, автобусыг 23.00 цагт зогсоох шийдвэр гаргасан байна. Хотын онгоцны буудалд газардах байсан 5000 нислэг цуцлагдаад байна.