БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар Дорнод дээд сургууль хөдөлмөр технологийн хичээлийн тоног төхөөрөмжтэй болжээ. Тус хэрэглэгдэхүүнийг “Юнимат Эдюкэйшн” компани нийлүүлж, сургалт явуулах нөхцөл бүрдүүлсэн байна. Эл сургуулийн биеийн тамирын заалыг Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн төслөөр засаж, оны өмнө нээж байсан юм.