Японы ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монголын орон нутгийн ерөнхий боловсролын дунд сургуульд сайн дурын гурван багш ажиллуулж эхэллээ. Монголын ерөнхий боловсролын сургуулиудад тусгай хэрэгцээт боловсрол, биеийн тамир, математик, физик, хими гэсэн хэрэгцээтэй чиглэлээр Японы сайн дурын цөөнгүй багш ажилладаг аж.