Улаанбаатар хотын Цагдаагын газрын Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар сар шинийн баярыг угтсан өдрүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү дунджаар 100.000 орчим тээврийн хэрэгсэл орж ирдэг байна. Тэдгээр тээврийн хэрэгслүүд орон нутгийн зам болон хотод замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс зам тээврийн осолд өртөх тохиолдол эрс нэмэгддэг аж. Мөн зогсоолын талбайн хүрэлцээ муутайгаас томоохон худалдааны төвүүд, зах орчим тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсч, бусад замын хөдөлгөөнд оролцогчдод хүндрэл, саатлыг бий болгодог.
Нийслэл хотод Наран туул худаалдааны төв, Дүнжингарав, Хүчит шонхор, Хар хорин, Барс, Бөмбөгөр зэрэг худалдааны төвүүд хамгийн ихээр ачаалал түгжрэл саатлыг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Иймээс тухайн худалдааны төвүүд гаднах авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэргээр дотооддоо байгууллагууд зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Эдгээр өдрүүдэд цагдаагийн алба хаагч нар уртасгасан цагаар ажиллах юм байна.