Монголын залуучуудын холбоо “Залуу маркетеруудын хороо”-г шинээр байгуулах гэж байна. Энэ хороо нь тухайн чиглэлийн залуусын асуудлыг хөндөж гаргах, хэрхэн шийдвэрлэх , хамтдаа хөгжих, мэргэжлийн цар хүрээгээ тэлэх, түүнийг нийгэмд таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болжээ. Энэ нь залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах боломж бололцоог бүрдүүлэх зорилготой аж.
Тиймээс энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуус, маркетингийн менежерүүд, судлаачдыг уг хороонд нэгдэхийг уриалж байгаа юм байна. Тухайн хороонд 16-39 насны залуус хамрагдах боломжтой аж.