Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв цус цуглуулах төвтэй боллоо. Донорын цус, цусан бүтээндэхүүний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын төрөөс бодлого боловсруулсан юм. Үүнийг ажил хэрэг болгохоор байгуулсан “Баянгол” цус цуглуулах төв нь хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах юм. ЦССҮТ-ийн санаачилгаар ЭМСЯ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ, Баянгол эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал нарын дэмжлэгээр Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцсэн цус цуглуулах төвтэй олж буй нь энэ.