Увс аймгийн Улаангом сумын Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ний өглөө орон нутгийн цагаар 7 цаг 23 минутад Монгол Улсын 2 сая 999 мянга 999 дахь иргэн мэндэлсэн байна.
Улаангом сумын 7 дугаар багийн иргэн Батхуягийн Туул ийнхүү 3 сая дахь иргэний ээжтэй хамгийн ойрхон зайтай буюу 4 минутын өмнө төржээ. Энэ жил 25 настай Туул бүсгүй анхны төрөлтөөрөө 3,4 кг жинтэй хүү төрүүлсэн байна.
Энэ өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 5 хүүхэд, Наранбулаг суманд 1 хүүхэд төрснийг Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй нас чацуутнаар бүртгэж аваад байна.
Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 24-нд Улаанбаатарын цагаар 8 цаг 27 минутад төржээ.