Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын хэрэгжилтэд хийсэн хяналт, үнэлгээний дүнг үндэслэн АЙВИКО эмийн үйлдвэрт үндэсний GMP батламжийг гардуулан өглөө. 2014 оны арваннгэдүгээр сард ЭМСЯ, МХЕГ-ынхан тус үйлдвэрийг “Эмийн үйлдвэрт тавих ерөнхий шаардлага MNS 5524:2014” стандартыг хангасан гэж үзээд салбарын сайдын тушаалаар ийнхүү үндэсний батламж олгохоор болсон юм.
АЙВИКО ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Цэрэндорж “Тус үйлдвэр нь нийт 80 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дотоодын зах зээлийн 60-70 хувийг хангаж буй бөгөөд цаашид 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна” гэв.