"Талбайн нэр өөрчлөх тухай" НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг НИТХ-ын Монгол ардын намын бүлгийнхэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.
Тэргүүлэгчдийн хурлаар батарлсан энэ тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлдагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж тэд үзэж байга аж. Энэ асуудлаар НИТХ-ын намын бүлгүүд хоёр он дамжин маргалдаж байгаа бөгөөд "АН-аас гаргасан энэ шийдвэр ардын хувьсгалын түүхийг үгүй хийх гэсэн санаа" хэмээн тэд эсэргүүцэж байна.