Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авсан түүхэн баярт өдөр энэ сарын 24-нд тохиосон билээ. Монголжин охинд зориулсан мялаалга үргэлжилсээр байгаа юм.
Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, алдаршуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран шинээр мэндэлсэн бяцхан үрсдээ зориулан ном хурлаа.
Энэхүү хурлыг хамба лам Д.Чойжамц ахлажээ. Мөн тус ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХАХНХ-ын дэд сайд Ц.Туваан болон ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.