Зуунмод сумын Засаг даргын 2015 оны 1-р сарын 28-ны А/07 тоот захирамжаар 4-р багийн Б-гийн 8-ын 12-1 тоотоос хааш хааш 10 метр радиуст 14 хоногийн хорио цээр тогтоолоо.
Учир нь энэ багт түр оршин суугч, Сэргэлэн сумын харъяа малчин Н.Уламбаярын улаан зүсмийн гунжин үнээ үхрийн хорт салст халуурал өвчин туссаныг өчигдөр устгаж, ариутгаад ийнхүү хоорио цээр тогтоосон байна.
Энэ хугацаанд эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийх, халдваргүйжүүлэх, малын шилжилт хөдөлгөөнийг хориглох, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, мөн уралдаан тэмцээн зохион байгуулахыг хоригложээ.