Сар шинийн баярыг угтаж, нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохицуулалт хийжээ. Тодруулбал, маргаашнаас эхлэн Нарантуул зах руу буухиа автобус явуулахаар болсон байна. Үүнд, Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Тахилт зэрэг хотын захын хорооллуудаас 10:00, 11:00,12:00, 14:00, 16:00 цагт буухиа автобус үйлчлэх аж. Уг үйлчилгээ ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Буухиа автобус нь тэгш цагуудад эцсийн буудлаас хөдөлж , сондгой цагуудад Нарантуул ОУХТ-өөс буцах юм. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино