Эзэнгүй нохой гэр хорооллын гудамж талбайд хүн рүү дайрсан тохиолдол цөөнгүй.Хичээл сургуульдаа явах гэсэн хүүхэд багачууд хаанаас ямар нохой гараад ирэх бол гэх айдастай байдаг.
2014 оны нэгдүгээр сарын 1-ээс 20-ны хооронд Хан-Уул дүүргийн нийт хороод болон иргэн ААНБ-с ирсэн захиалгийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт байгаа эзэнгүй нохдыгг устгалд оруулжээ. Өнөөдрийн байдлаар эзэнгүй 112 нохойг устгасан байна.