Зүүн Азийн орнуудын Улаан загалмайн нийгэмлэгийн удирдагчид Монголд чуулж байна. Хоёр жил тутам зохион байгуулдаг тус чуулганд БНСУ, БНАСАУ, Япон, Хятад болон бүс нутаг, олон улсын улаан загалмайн байгууллагын удирдагчид хүрэлцэн иржээ.
Өнгөрсөн онд Бээжинд болсон Ази, Номхон далайн орнуудын үндэсний нийгэмлэгүүдийн IX бага хурлаас баталсан “Инновацийн төлөө” уриалгыг үйл ажиллагаандаа хэрхэн тусгах талаар энэ удаагийн чуулганаар ярилцаж, тунхагт гарын үсэг зурав.
Дашрамд дурдахад, Балбад болсон газар хөдлөлтөд өртсөн хүмүүст туслахаар МУЗН-ээс санаачлан нээсэн дансанд 40 гаруй сая төгрөг хандивласан байна. Тус дансыг энэ сарын 30-нд хаах юм.