Өнгөрсөн мягмар гарагт температур Цельсийн 45 градус хүрч хэт халсны улмаас Пакистаны өмнөд нутгийн Синд мужид 800 гауй хүн наранд зохиулж амиа алджээ.
Тодруулбал, Карачи хотод 780 хүн хэт халууны улмаас амь эрсэдсэн бол мужийн энд тэнд 30 хүн мөн амь эрсэдсэн гэсэн мэдээлэл байна.
Цогцос хадгалах газрын хүчин чадал хүрэлцэхгүй байга бөгөөд тус мужийн бөгөөд энэ хямралыг дарахаар хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж иргэд албаны хүмүүсийг шүүмжилж байгаа аж.
Тус улсын Ерөнхий сайд Наваз Шариф яаралтай арга хэмжээ авахыг албаны хүмүүст үүрэг болгож, хэт халж байгаа гол газруудын хүмүүст туслуулахаар армийнхныг байрлуулжээ. Харин өчигдөр тэнгисийн салхины ачаар Карачид температур 34 градус болж буурсан боловч өдрийн цагаар цахилгаан эрчим хүчийг таслан агааржуулагч болон сэнсийг ажиллуулахыг хязгаарлаж байгаа гэнэ. Пакистанд зуны саруудад ерөнхийдөө ингэж хэт халдаг ч цахилгаан эрчим хүчийг хязгаарласаар байгаа нь асуудлыг улам дордуулж байх шиг байна гэж “ВВС” телевизийн сэтгүүлчид дурджээ.
Сонирхуулахад, Өнгөрсөн сард тус улсын хөрш Энэтхэгт цаг агаар хэт халсны улмаас 1700 орчим хүн амь эрсдэж байсан билээ.