“Шадавдаржаалин” хийдийн дэд лам Д.Чулуунбаатарын санаачилгаар Архигүй-Хэнтийчүүд хөтөлбөрийн хүрээнд “Гурван мянган цагаан дарь эх” чуулган болох гэж байна.
Аймгийн ЗДТГ, Үндэстний оюуны бүтээн байгуулалт Монгол Ганжуур, Данжуурыг хөрвүүлж буй Цогт Цагийн Хүрдэн Соёлын төв, Мянган тахил ТББ, Шадавдаржаалин хийд, Гүндүгаварлин хийд хамтран зохион байгуулж буй тус чуулган энэ сарын 27-ны өдрийн 08:00 цагт Чингисийн талбайд эхлэх ажээ. Чуулганы үеэр Цагаан дарь эхийн магтаал, Дэлгэр маань, Дүнчүүр маань, Жанлав цогзол зэрэг номыг уншихаас гадна Архигүй-Хэнтийчүүд хөтөлбөрийн үйл хэрэгт зориулан Ногоон дарь эх, Ширнэн дарь эх номыг айлдах юм байна.
“Гурван мянган цагаан дарь эх” чуулган