Нар хур жигдэрсэн дэлгэр зун ирж, наадмын уур амьсгал ороод эхэллээ. Гудамж талбай, дэлгүүр хоршоо, нийтийн тээвэр гээд л газар сайгүй хурдан морь, хүчит бөх, эрхий мэргэн харваачдын тухай яриа өрнөж, Монгол орон даяараа Үндэсний их баяр наадмаа тэсэн ядан хүлээж байгаа нь илт. Ялангуяа дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт аж төрж, ажиллан, суралцаж байгаа гадаад дахь монголчууд маань жилд ганц тохиох наадмаа ёстой л хоног тоолон хүлээдэг билээ. Ажил сургууль гээд зав зайгүй тэд энэ баяраар л нутаг нэгтнүүдтэйгээ уулзаж, эх орноо дурсан, элгээ дэвтээдэг уламжлалтай. Монголд байгаа бидэн шиг тав хоног наадаж, долоо хоног зугаалах зав тэдэнд үгүй. Үндэсний наадмаараа амарч, баярлахын тулд бараг жилийн өмнөөс л албан газар, сургуульдаа амрах өдрөө урьдчилан мэдүүлдэг. Дээлтэй Монголын үр сад гэдгээ энэ өдөр л мэдэрч, дэлхийг эзэлж явснаараа энэ баяраар л омогшдог тул наадмын гоёл, дээл хувцсаа бэлтгэх гэж бас хөөрхөн юм болно. Монголд байгаа аав ээж, ах дүү, найз нөхдөдөө дээл захин, аль болох ганганыг нь явуул гэж сандаргана. Наадмын ширээ засах ч бас ярвигтай ажил.
Ул боов, айраг цагаа, хүүхдийн гар цайлгах монгол чихэр жимс гээд л. За тэгээд давсан бөх монгол идээний дээжээ цацаж, үзэгч олонд хийморь хайрлахгүй бол юуных нь Монгол наадам байх билээ. Ядаж байхад сүүлийн үед гааль, хилийн шалгалт чангарсан тул хүнсний зүйл хил давуулах нь хэр баргийн аавын хүүхэд хийж чадах ажил биш. Өмнөд Солонгосын “Инчён” нисэх буудал дээр Монголын нислэгийг тосох ажил хийдэг бяцхан нохойг хуурах гэж тэндхийн монголчууд бараг л Малайзын контрбандчдаас илүү толгойгоо гашилгаж суугаа сурагтай. Одоо яая гэх вэ. Хэн нэгнээс дутахгүй сайхан наадамлах гэсэн нэрэлхүү зан Америк, Англи хаанахын ч бай, ямар ч монгол хүнд байна. Вашингтон дахь монголчууд нь Денверийнхээсээ дээгүүр гарч, Германых нь Бельгийн монголчуудаас тансаг наадсан гэж хэлүүлэхийг хүснэ. Энэ жилийн хувьд ГХЯ-наас анх удаа хилийн чанадад буй иргэдийн холбоо, нийгэмлэг дунд “Миний монгол наадам” уралдааныг зохион байгуулж байгаа тул гадаад дахь монголчуудын холбоод үүнд ихээхэн ач холбогдол өгч, мөнгө төгрөг гаргаж байгаа гэнэ. Болж өгвөл Монголоос хэн нэг од дуучин урьж, ядвал УИХ-ын ямар нэг дэл сул гишүүн хайж байгаа аж.
ГХЯ-наас Үндэсний их баяр наадмыг хамгийн үлгэр жишээ, сайхнаар зохион байгуулсан гадаад дахь монголчуудын хоёр холбоог шалгаруулан, шагнахаар болсон байгаа. Холбоодыг нийт оролцогч болон олон нийтийн сүлжээгээр авсан лайкын тоо, эрийн гурван наадмыг хамруулсан байдал, зохион байгуулсан арга хэмжээний чанар, тухайн орны хэвлэлд нийтлэгдсэн байдал гэсэн үзүүлэлтээр дүгнэх юм. Үзүүлэлт тус бүрт 1-5 оноо өгч, хамгийн их оноо авсан хоёр холбоог Үндэсний их наадмыг зохион байгуулах комиссоос тусгай шагнал гардуулж, ГХЯ-наас Монгол Улсын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан хүүхдийн гар цайлгах монгол чихэр жимс гээд л. За тэгээд давсан бөх монгол идээний дээжээ цацаж, үзэгч олонд хийморь хайрлахгүй бол юуных нь Монгол наадам байх билээ. Ядаж байхад сүүлийн үед гааль, хилийн шалгалт чангарсан тул хүнсний зүйл хил давуулах нь хэр баргийн аавын хүүхэд хийж чадах ажил биш.
Өмнөд Солонгосын “Инчён” нисэх буудал дээр Монголын нислэгийг тосох ажил хийдэг бяцхан нохойг хуурах гэж тэндхийн монголчууд бараг л Малайзын контрбандчдаас илүү толгойгоо гашилгаж суугаа сурагтай. Одоо яая гэх вэ. Хэн нэгнээс дутахгүй сайхан наадамлах гэсэн нэрэлхүү зан Америк, Англи хаанахын ч бай, ямар ч монгол хүнд байна. Вашингтон дахь монголчууд нь Денверийнхээсээ дээгүүр гарч, Германых нь Бельгийн монголчуудаас тансаг наадсан гэж хэлүүлэхийг хүснэ. Энэ жилийн хувьд ГХЯ-наас анх удаа хилийн чанадад буй иргэдийн холбоо, нийгэмлэг дунд “Миний монгол наадам” уралдааныг зохион байгуулж байгаа тул гадаад дахь монголчуудын холбоод үүнд ихээхэн ач холбогдол өгч, мөнгө төгрөг гаргаж байгаа гэнэ. Болж өгвөл Монголоос хэн нэг од дуучин урьж, ядвал УИХ-ын ямар нэг дэл сул гишүүн хайж байгаа аж. ГХЯ-наас Үндэсний их баяр наадмыг хамгийн үлгэр жишээ, сайхнаар зохион байгуулсан гадаад дахь монголчуудын хоёр холбоог шалгаруулан, шагнахаар болсон байгаа.
Холбоодыг нийт оролцогч болон олон нийтийн сүлжээгээр авсан лайкын тоо, эрийн гурван наадмыг хамруулсан байдал, зохион байгуулсан арга хэмжээний чанар, тухайн орны хэвлэлд нийтлэгдсэн байдал гэсэн үзүүлэлтээр дүгнэх юм. Үзүүлэлт тус бүрт 1-5 оноо өгч, хамгийн их оноо авсан хоёр холбоог Үндэсний их наадмыг зохион байгуулах комиссоос тусгай шагнал гардуулж, ГХЯ-наас Монгол Улсын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан алдаршуулах ажил хийхээр болжээ. Хэн хаана ямар ажил зохион байгуулж байгаа битгий хэл ямар явааг нь ч огт тоодоггүй байсан өмнөх жилүүдтэй харьцуулбал ГХЯ энэ жил ажиллаж байна гэж хэлж болохоор.
Энэ жилийн гадаад дахь монголчуудын наадам сүр дуулиантай, элбэг дэлбэг болох сургаар манай урлаг, соёлынхон наадам тааруулан аялан тоглолт хийж байна. “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг оролцогчид Европын орноор аялж, тэндхийн монголчуудыг үзэж харж өгөх гэнэ. Зөн билэгчид долдугаар сарын 4-6-нд Франц, 7-8-нд Бельги, 11-12-нд Швед дэх монголчуудтай наадамлана. “Нюанс”, “Дижитал”, “Драм 4”, дуучин Л.Солонго нар бас Европын монголчуудын наадмыг чимэх болжээ.
Европын монголчуудын наадмаас хамгийн том нь Чех улсад зохион байгуулагдах гэж байна. “Чех Европын хийморьтой монголчууд 2015” гэсэн сүртэй нэртэй наадмыг зохион байгуулагчид Чех төдийгүй Европын холбооны улс оронд амьдарч байгаа бүх монголчуудыг Прага хотод авчрах зорилготой. Үүний тулд Монголоос дуучин Т.Ариунаа, Германаас хөөмийч Д.Хосбаярыг уриад байна. Монгол, Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа урлагийн тайзнаа анх гарсны 30 жилийг ойг хамтатган “Хөх Монголын үр сад” тоглолтыг наадмын үеэр ганцхан удаа нижгэр хийх гэнэ. Түрүүлсэн бөх 1000 евро, үзүүрлэсэн нь 500 еврогийн шагналтай. Үзэгчдийн дундаас азтан шалгаруулж, эх орондоо харих замын зардлыг нь даана. Тэгвэл Швед дэх монголчуудын наадмын хүчит бөхийн барилдаан их онцлогтой. Энэ сарын 16-нд Наадмын сорилго барилдаанаа хийж, шалгарсан 16 хүчтэн долдугаар сарын 4-нд болох наадамд зодоглох эрхээ авчээ. Тэгэхээр үнэхээр хүчтэнүүдийн барилдааныг наадамчин олон үзнэ гэсэн үг юм.
Америкийн монголчуудын наадмаас хамгийн онцлох наадам бол Индиана мужийн Блүүмингтон хотын наадам. Энэ мужийн Индианагийн их сургууль Монгол судлалын салбартай, мөн Блүүмингтонд Монголын “Гэгээн үйлстэн” Ажаа Рэнбүүчигийн удирддаг “Төвд Монголын шашин Соёлын төв”, Монгол хэл соёлын зуслан байдаг тул АНУ-гийн хамгийн их монголжсон муж юм. Долдугаар сарын 10-нд болох Блүүмингтоны наадамд зусланд амарч байгаа монгол хүүхдүүд оролцож, Ажиа Рэнбүүчи түрүү бөхийн шагнал гардуулах болно.
Ази тивийн хувьд хамгийн олон монголчууд байдаг нь Өмнөд Солонгос. Азийн луу улсад амьдарч байгаагийнх шагнал мөнгөөр бусад наадмуудаа тэргүүлж байна. Наадамдаа түрүүлсэн бөхийг “Хьюндай” маркийн, хамгийн сүүлийн загварын машинаар мялаахаа амласан. Тэдний наадам зургадугаар сарын 28-нд Сөүлд болох тул Үндэсний их баяр наадмаас өмнө бөхчүүд Өмнөд Солонгос руу ухасхийгээд, машин ганзагалаад ирэх боломжтой. Өмнөд Солонгосын монголчуудын шагнал үүгээр дуусахгүй. Нэг “Азтай үзэгч”-ийг мөн автомашинаар шагнаж, гар барилдаан, шагай харваа, шатар, дууны тэмцээнд түрүүлсэн хүн болгоныг тус бүр сая төгрөгөөр урамшуулна. Өмнөд Солонгосын монголчууд Сөүлээс гадна Бусан, Улсан, Чанвонд наадамлахаар төлөвлөж байгаа ч тус улсыг хамраад буй корона вирус өвчний улмаас Бусаны наадмыг цуцалж магадгүй болоод байгаа юм. Харин арлын Япон орны монголчууд Үндэсний их баяр наадамд ач холбогдол өгдөггүй том “дутагдалтай”. Тэд тавдугаар сард “Хаврын баяр” зохион байгуулж, хүчит бөхчүүдээ харж баясдаг болохоор наадмаар ЭСЯ-ндаа очиж, Элчин сайдтайгаа уулзан ярилцаад л гэртээ харьцгаадаг. Гэхдээ энэ жил долдугаар сарын 11-нд Саппоро хотноо Хоккайдо арлын монголчууд бэсрэг наадам хийхээр бэлтгэж буй сурагтай.
Ийнхүү дэлхийд тархсан Хөх Монголын үр сад амьдарч, ажиллаж байгаа газар болгондоо төрийн далбаагаа мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлэх гэж байна. Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэж байгаа улс, хот, суурин болгонд Монгол Улс оршин тогтнож, дэлхий дахин Монгол орноор амьсгалах цаг айсуй.
М.СУГАР-ЭРДЭНЭ