УИХ-ын тухай хуульд зааснаар хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 1-ний хооронд хуралддаг. Энэхүү хугацааг шаардлагатай бол УИХ-ын дарга 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болох бөгөөд энэ тухай захирамж гаргадаг. Үүний дагуу өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацааг долдугаар сарын 10-ныг дуустал сунгахаар болжээ.
Үлдсэн хугацаанд Эрүүгийн, Зөрчлийн болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэхээр буй. Харин хамгийн их хүлээлт үүсгэж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-д одоогоор өргөн бариагүй байна.
Б.НОМИН