Ирэх сарын 5-нд явуулахаар төлөвлөөд буй бүх ард түмний санал асуулгын дараа л Грек евро бүсээс гарах боломжтой гэж Брюссельд Грекийг оролцуулалгүй хийсэн Евро бүсийн орнуудын хуралдааны дүнгээр Францын Сангийн сайд Мишель Сапен бямба гаригт мэдээлжээ.
Грекийг евро бүсээс гаргах талаар одоогоор яриагүй байгаа юм байна. Францын сайдын хэлснээс үзвэл евро бүсээс Грек гарлаа ч тэсээд өнгөрөөх нөөц боломж түүнд нэгдсэн орнуудад хангалтттай бий гэнэ. Грект тусламж үзүүлэх хөтөлбөрийг сунгах боломжгүй гэж Германы Сангийн сайд Вольфганг Шойбл үзэж байна. Тэгвэл Евро бүлгийн тэргүүн Йерун Дейсселблум тус бүсийн нэгдлийг хадгалж үлдэхийн төлөө бололцоотой бүхийг хийнэ гэж мэдэгдэв.
Грект тулсамж үзүүлэх хөтөлбөр энэ сарын эцсээр дуусаж буй бөгөөд хугацааг нь сунгахаас татгалзсан нь эдийн засгийн асуудлаар Афин санал асуулга явуулахаар шийдсэнтэй холбоотой юм байна. Гэтэл Евро бүлгийн энэ шийдвэрийг Грекийн Сангийн сайд Янис Варуфакис өөд нь шийдсэн чулуу өөрийнх нь толгой дээр унана гээч болно гэж үнэлжээ. Өөрөөр хэлбэл Евро бүлэгт өөрт нь хор хохиролтой гэж үзэж буй аж.
ОУВС-гийн захирал Кристин Лагард болохоор Грект явуулж буй санал асуулыг хуулийн хүчинтэй эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.