Энэ сарын 27-28-нд болсон ОХУ-ын Якутын “Ысыах” үндэсний баярын үеэр олон улсын “Айрагны баяр” тэмцээн болж, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Башкир, БНХАУ-ын Өвөр монгол болон манай улсын малчид оролцлоо. Тэмцээнд оролцогчид нутгаасаа тус бүр тавин литр айрагтай ирж, Якутын ХАА-н академийн ректор, биологийн ухааны доктор Леонид Владимиров тэргүүтэй шүүгч нар амтлан үзэж, шилдгийг тодруулсан байна.
Шүүгчдийн саналаар “Монхангай” группын малчин М.Далантайн эсгэсэн айраг тэргүүн байрт шалгарч, Монгол Улс хамгийн амттай айрагтай орны хэргэмийг хүртлээ. Хоёрдугаар байрт ОХУ-ын Якут, гуравдугаар байрт Казахстаны малчид оржээ.
М.Сугараа