Физиологи, анагаах ухааны салбараас шагнал хүртэх хүмүүсийг зарласнаар Нобелийн 114 дэх удаагийн долоо хоног Шведэд эхэллээ. Физикийн салбараас шагнал хүртэхээр болсон хүмүүсийг өчигдөр зарласан, химийн салбарынхыг өнөөдөр сонордуулна. Энхтайвны шагнал хүртэх хүмүүсийг Осло хотноо баасан гаригт сонсгоно. 1968 онд Шведийн төрийн банкны бий болгосон “Нобелийн дурсгалд зориулсан эдийн засгийн шагнал”-ын эзнийг даваа гаригт тодруулна. Харин утга зохиолын салбараас хэн шагнал хүртэхийг Шведийн академи, Нобелийн хороо хэзээ дуулгах нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ сард тохиох аль нэг пүрэв гаригт уламжлал ёсоор зарлаж таарна.