Эдгэрэх найдваргүй өвчтөнийг зовлон шаналлаасаа ангижрахаар өөрийн саналаар хорвоог орхиход нь туслахыг эмч нарт зөвшөөрсөн хуульд АНУ-ын Калифорни муж улсын амбан захирагч Жерри Браун гарын үсэг зуржээ. Ийм хуулийг өмнө нь Вашингтон, Орегон, Вермонт, Монтан муж улсууд баталсан аж. Хүмүүст хуулиар ийм боломж олгох нь зөв. Уг эрхийг бусдад олгоход би саад хийх учиргүй гэж Жерри Браун өөрийн байр суурийг тайлбарлажээ.Бельги, Голланд, Швейцарь улсад ийм хууль үйлчилдэг аж.