Сирийн төрийн эрхийг шилжүүлэх шаардлагатайг Америк, Орос хоёр ойлгож буй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест өнгөрсөн даваа гаригт мэдэгджээ. Башар Асад хууль ёсны байдлаа алдсан, түүний үед 2000 оноос хойш сиричүүдийн ихэнх нь хөөгдөж, туугдсан болохоор Асад улс орноо тэргүүлэх эрхгүй болж байгаа юм гэж Эрнест хэлсэн байна.ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй энэ сарын 1-нд уулзсаныхаа дараа хэлэхдээ Сирийн хямралыг зохицуулах асуудлаар Орос, Америк ижил зорилготой байгаа ч түүнд хэрхэн хүрэх тухайд санал зөрдөг гэсэн байна.