Хятадын Сычуань мужид орших Туо голоос тариачин эр хачирхалтай биет барьжээ. Хөх мөрөнд цутгадаг эл голд тавьсан тариачин Ляны торонд цагаан шаргал өнгөтэй хавч шиг ясархаг бүрхүүл, урт сүүл, дугуй биетэй амьтан орсон байж. Загаснаас тэс өөр төрхтэй, их биеийнх нь голч 40 см, жин нь зургаа гаруй кг татсан тийм хачин амьтныг мэргэжилтнүүд нялцгай хөгцтэй төстэй гэж тодорхойлжээ. Туо голоос өмнө нь янз бүрийн хачин амьтан олдож байсан ч, энэ удаагийнх шиг үл мэдэгдэх этгээд сонин нь байгаагүй гэж нутгийнхан ярьсан байна. Юутай ч, түүнийг судалж, “хэн” болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа аж.