Ямар ч үр ашиг өгөхгүй тул Иран, АНУ-ын хооронд цаашдаа аливаа яриа хэлэлцээ хийхийг Дээд удирдагч аятолла Хаменей нь хориглов. Яриа хэлэлцээний тусламжтайгаар америкчууд Иранд шахалт үзүүлэх гээд байхад үүнийг ойлгодог хүн манайд алга гэж тэрбээр үзэж байгаа аж. Бидэнтэй яриа хэлэлцээ хийснээр эдийн засаг, соёл, улс төр, аюулгүй байдалд маань нөлөөлөх үүд хаалга тэдний өмнө нээгдэж байна гэсэн үг. Цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээр хийж байхдаа ч тэд манай эрх ашгийг хохироохыг оролдож байсан гэж аятоллагийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Сирийн хямралыг зохицуулах асуудлаар Вашингтонтой яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн гэсэн Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханийн мэдэгдэлтэй аятолла Хаменейн хэлсэн үг зөрчилдөж байгаа аж.