“Лос-Рохос” гэмт бүлэглэлийн толгойлогч Хесус Арели Наваррете Кастелан гэгчийг Мексикт баривчилжээ. Энэ хүнийг ХБНГУ, АНУ-д эрж хайж буй бөгөөд Теннесси муж улсын шүүхээр хэргийг нь шийдэх ёстой этгээд гэнэ. Түүнийг 2011 оны нэгдүгээр сараас эрж буй юм. Баривчилж, АНУ-д хүлээлгэж өгөх зөвшөөрлийг нь оны эхээр олгосон байна. Кастеланыг 2009 оны есдүгээр сараас эхлэн Мексикээс АНУ руу мансууруулах бодис дамлан наймаалсан гэж үзэж буй аж. Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн 13 хүнийг Мексик улс энэ сард АНУ-д хүлээлгэж өгсөн байна.