Америкийн Конгресс улсынхаа батлан хамгаалах төсвийг 612 тэрбум ам.доллар байхаар баталж, гарын үсэг зуруулахаар Ерөнхийлөгчдөө хүргүүллээ. Үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй аюул гэдгээр далайлгаж энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй байгаа аж. Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн долоо хоногт түүнийг 263:151 саналаар батлахад АН-ынхнаас нэлээд хүн БНН-ынхантай нэгдсэн нь чухамхүү Ерөнхийлөгчийн хоригийг давж гарах гэснийх юм.
Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест удаа дараа мэдэгдсэнээр бол үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоог санхүүжүүлэх загварыг Ерөнхийлөгч нь “хариуцлагагүй” гэж үзэж буй юм байна. Түүнээс гадна Гуантанамо дахь шоронг хаах бэлтгэлийг хангахын тулд хоригдлуудыг нь шилжүүлэх ажлыг санхүүжүүлэхэд энэ төсөв саад болох нь хэмээн тэрбээр сэтгэл дундуур байгаа гэнэ. Энэ төсөлд Орос ард нь байгаа босогчид (Украин)-той хийх тэмцлийг санхүүжүүлэхээр тусгажээ.
Тамлах арга хэрэглэхийг ТТГ-т хориглохоор бас оруулсан аж. “Исламын улс”-тай тэмцэхэд Иракийн Засгийн газарт 715 сая ам.доллар хуваарилах Ерөнхийлөгчийн хүсэлтийг ёсоор болгосон байна. Сирийн сөрөг хүчинд бас 600 сая ам.доллар зориулах юм байна.