Хоолны дэглэмээр хөөцөлддөг моод дэлхий нийтэд тархаад буй. Нэг талаар эрүүл мэндэд тустай хэдий ч хоолны найрлагаа хэт өөрчлөн, дэглэм барих нь тархины хэмжээг багасгадаг хортой болохыг Барууны эрдэмтэд сануулж байна. Австралийн улсын их сургуулийн эрдэмтдийн багийнхан сүүлийн 10 жилийн судалгаандаа тулгуурлан “Хоолны дэглэм биеийн жинд нөлөөлдөг шигээ тархины жинг багасгаж, агшаадаг” гэж мэдээлсэн байна.