Санхүүгийн зохицуулах хороо Туркийн хөрөнгийн биржтэй хамтарна
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан долдугаар сарын 8-ны өдөр Туркийн Хөрөнгийн бирж /Borsa Istanbul/-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Г.Гюзханыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүдийн талаар танилцуулсны зэрэгцээ хоёр орны хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм.
2024-07-09
МЭЗЧ: Бүсчилсэн хөгжлийн реформ хийнэ
Монголын эдийн засгийн чуулган 11 дэх удаагаа “Өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia” уриан дор Төрийн ордноо зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан “Хөгжлийн бодлого” сэдвээр эхэлнэ. Хоёр өдрийн турш үргэлжлэх Монголын эдийн засгийн чуулган нь дөрвөн нэгдсэн хуралдаан, 14 салбар хуралдаанаас бүрдэх юм. Чуулганы арга хэмжээ гурван байршилд нэгэн зэрэг үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
2024-07-08
Монголбанкийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож, олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдсаар байна. Өнөөдөр ойн баярын хурал болж банкны салбарын түүхэн замнал болоод өнөөгийн хүрсэн амжилт, дэвшил, ирээдүйд зорьж буй зорилтоо дүгнэн хэлэлцэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан банкируудаа тодруулж, салбарын болоод төрийн өндөр дээд одон медалиар шагналаа.
2024-07-05
Гадаад валютын нөөцийг 15 хувь болгож бууруулна
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны зургадугаар сарын 25, долдугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд шийдвэр гаргалаа.
2024-07-03
Дотоодын зах зээлийг олон улсын хөрөнгийн захтай холбох вебинар зохион байгууллаа
Санхүүгийн зохицуулах хорооноос Торонтогийн Хөрөнгийн Бирж, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Capital Markets Mongolia байгууллагатай хамтран “Opportunities on Toronto Stock Exchange: Navigating listings & Regulations” вебинарыг зохион байгууллаа.
2024-06-27
Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын Төлбөр тооцооны системийн талаарх хуралдаан Монголд боллоо
Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн Төв банк (SEACEN)-уудын төлбөр тооцооны систем хариуцсан удирдах албан тушаалтнуудын оролцоотойгоор Төлбөр тооцооны системийн талаарх 23 дахь удаагийн хуралдаан боллоо. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Монголбанк зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2024-06-27