Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Төв аймгийн Засаг даргын орлогч асанд яллах дүгнэлт үйлдүүлнэ 

Төв аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Г.Сурмаад холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр албан тушаалаа урвуулж, "Чингисийн отог” гэх компанид давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан аж. 
2026-11-20

Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана

Сүхбаатарын талбайн төв зогсоолыг 2026 оны 11-р сарын 20-ны өдрийн 10.00-14.00 цагийн хооронд түр хаахтай холбогдуулан нийтийн тээврийн зургаан чиглэлийн замналд түр өөрчлөлт орж буйг танилцуулж байна.
2026-11-20

Азийн хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын санхүүжилт олгоно

Азийн хөгжлийн банк манай улсын төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн тогтолцоог сайжруулах, уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт татах бодлогыг дэмжих зорилгоор 200 сая ам.долларын санхүүжилт баталлаа. Үүний 150 саяыг энгийн эх үүсвэрийн, үлдсэн 50 саяыг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох аж.
2026-11-20

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг иргэдийн хэрэгцээнд тулгаарлан хуваарилна гэв

Нийслэлчүүд авто замыг шинэчлэх, зогсоол барих, түгжрэлийг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, ногоон байгууламж бий болгох талаар санал хүсэлтээ өчигдөр болсон “Нийслэлийн төсөв-2027” хэлэлцүүлгийн үеэр уламжиллаа. Хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэл ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилж буй энэ хариуцлагатай цаг үед иргэний санал хүсэлт хамгийн чухал.
2026-11-20

Азийн оюуны спортын анхдугаар наадмыг ирэх жил зохион байгуулах нь

Азийн олимпын зөвлөлийн цахим хурал болж, Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамид Ал Тани болон тивийн 45 орны Үндэсний олимпын хорооны төлөөлөгч оролцон Азийн олимпын хөдөлгөөний хүрээнд өрнөж буй цаг үеийн асуудал, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов.
2026-11-19

Туухайчид алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

ОХУ-ын Москва хотод энэ сарын 20 хүртэл үргэлжлэх туухай өргөлтийн олон улсын тэмцээнд таван орны 150 гаруй тамирчин өрсөлдөж байна. Тус тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын цэргийн биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа С.Энхтайванаар ахлуулсан гурван алба хаагч оролцсон юм.
2026-11-19

Орон нутгийн онгоцонд хүн нас баржээ

Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлаас өнгөрсөн мягмар гарагт Улаанбаатарын чиглэлд ниссэн онгоцонд хүн нас баржээ. Орон нутгийн онгоц 14.30 цагийн үед “Чингис хаан” нисэх буудалд газардахад нэг зорчигч суудлаасаа босохгүй байсан гэнэ
2026-11-19

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүсээс эртний булш илрүүлэв

Ховд голын сав газар, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын бүсээс эртний хүмүүсийн оршуулгын зан үйлийг илтгэх чулуун хайрцагтай булш илрүүлжээ.
2026-11-19

Судалгаанд хамрагдсан багш нарын 35.1 хувь нь ажлаас халшрах хам шинжтэй

Нийслэлийн Боловсролын газар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимтэй хамтран өсвөр насны хүүхдийн үе тэнгийн дээрэлхэлтийн талаар нэгдсэн судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнг уржигдар танилцуулж, хамрагдсан сургуулиудад тайланг хүлээлгэн өгчээ.
2026-11-19

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлэн яндангийн тоог 7-10 мянгаар бууруулахаар төлөвлөсөн.
2026-11-19

Японы экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч, 20.5 хувиар нэмэгдлээ

Япон Улсын экспорт өнгөрсөн аравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 20.5 хувиар нэмэгдэж, 11.8 их наяд иенд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Тус улсын Сангийн яамнаас мэдээлснээр экспорт 14 сар дараалан нэмэгдсэн байна.
2026-11-19

Нийслэлчүүд зам, дэд бүтэцтэй холбоотой гомдол ихээр ирүүлжээ

Нийслэлийн иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авдаг “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт нийт 10 120 дуудлага бүртгэгджээ. Үүний 61 хувь нь гомдол, 30 хувь нь хүсэлт, үлдсэн есөн хувь нь талархал аж. Нийслэлийн холбогдох байгууллагууд эдгээрийн 9343-ыг буюу 92.3 хувийг нь шийдвэрлэж, иргэдэд хариу өгсөн байна.
2026-11-19

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ачаалал ихтэй чиглэлүүдэд 20 автобусыг нэмж үйлчилгээнд гаргаад байна.
2026-11-19

 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэнд хахууль өгсөн хүмүүсийг шүүхэд шилжүүллээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн хоёр ч хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан. Тэгвэл нэгийг нь шүүхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, тус үйлдвэрийн Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга асан Г.Эрдэнэсүхэд “Хайрхантоб” болон “Гэрлийн хурд” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.Үнэнбат 140 сая төгрөгийн хахууль өгснийг АТГ- ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн илрүүлэн шалгасан юм.
2026-11-19

Дархан-Уул аймаг өрсөлдөх чадвараар тэргүүлж, Булган сүүл мушгив

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өчигдөр танилцуулсан “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-д Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлжээ. Удаах байрт Дорноговь 96.2, Орхон 92.3, Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор жагссан юм. Харин Булган аймаг 34 оноогоор сүүл мушгив.
2026-11-19

"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогоолын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ нь төрийн өмчит компанийн өмчлөлийн зорилго, төрийн оролцооны үндэслэл, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зарчмыг тодорхойлон, төрийн өмчийн үнэ цэн, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн суурь бодлогын баримт бичиг юм.
2026-11-18

Өрхийн зарлага 3.4 сая төгрөг болж, өсжээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний арван сарын статистик мэдээллийг өчигдөр танилцуулав. Тухайлбал, нэг өрхийн сарын дундаж нийт зарлага 3.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн байна.
2026-11-18

“Бид төлбөрөө төлсөн, одоо байрандаа ормоор байна”

Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороо, 34 дүгээр сургуулийн орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан ч дөрвөн жилийн турш ашиглалтад оруулаагүй “Андын зам констракшн” компанийн барилгад захиалагчид нь өчигдөр хүч хэрэглэн оржээ.
2026-11-18