Нөмрөг тасын нүүдлийн судалгааг хийж байна
Олон улсын байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны ховордож болзошгүй ангилалд багтаад буй нөмрөг тасын нүүдлийн судалгааг “Монголын шувуу хамгаалах төв”-ийнхөн хийж байна. Нийгэмд үйлчлэх статустай тус төрийн бус байгууллага нь гадаадынхантай хамтран шувуу судлалын салбарт болон энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.
2026-01-08
Орон нутгийн автобусанд дахин нэг ээж амаржив
Улаангом-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн автобусанд зорчиж явсан 29 настай эмэгтэй уржигдар шөнө 01.11 цагт амаржиж, 3.2 кг жинтэй охинтой болжээ. Тодруулбал, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн 83-48 УВС дугаартай Улаангом-Улаанбаатар чиглэлийн автобусанд зорчиж явсан эмэгтэйг жолооч болон зорчигчид хамтран эх барьж авсан аж. Үүний дараа эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт шуурхай хүргэж, мэргэжлийн эмч нарын хяналтад шилжүүлсэн байна. Одоогоор тэдний биеийн байдал сайн байгаа бөгөөд Авто тээврийн үндэсний төвөөс эсэн мэнд амаржсан эх, охин хоёрыг 18 нас хүртэл нь хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ.
2026-01-08
Төрийн албаныхан хэвтрийн өвчтөнийг авчруулан хурууны хээ авч, журам зөрчив
Байнгын асаргаанд байдаг буюу хэвтрийн өвчтөний тэтгэмжийг сунгахын тулд биеэр ирүүлж, хурууны хээг нь уншуулсан тухай мэдээлэл уржигдар цацагдан, иргэдийн бухимдлыг төрүүллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний газарт хэвтрийн өвчтөнийг өргүүлэн авчруулж, бүртгэл хийжээ. Үүнийг олон хүн буруушаан, “Цахим үндэстэн боллоо хэмээсэн ч иргэддээ чирэгдэл учруулсан хэвээр байна, сонгуулийн саналыг гэрээр явж авдаг атлаа өвчтэй хүмүүст харгис хандлаа, хүнд суртал гаргалаа” хэмээн ширүүн шүүмжилсэн юм.
2026-01-08
Олон нийтийн хяналтын тухай хуультай болно
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан байна. Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоо бий болгох нь уг хуулийн төслийг боловсруулах шалтгаан болж буй аж.
2026-01-08
“Эрдэнэт үйлдвэр”-т осол гарч, хүний амь үрэгдлээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын олборлолтын талбайд өчигдөр үйлдвэрлэлийн осол гарч, хү ний амь үрэгдлээ. Ил уурхайд нь нуранги үүссэнээс энэ харамсалтай явдал болсон талаар эх сурвалжууд мэдээлэв. Орон нутгийн хууль, хяналтын байгууллагынхнаас энэ талаар тодруулахад, “Харамсалтай осол өдөр гарсан нь үнэн. Шалгалт хийж байна. Дүгнэлт гаргаагүй” хэмээсэн юм.
2026-01-08
COP17-г “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулна
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх талуудын 17 дугаар бага хурал (COP17)ыг манай улс “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Энэ үеэр дэлхийн 197 орны Засгийн газрын тэргүүн, сайд нараас гадна иргэний нийгэм, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, ган цөлжилт, газрын доройтлын асуудлыг цогцоор нь хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан Саудын Арабын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд, доктор Осама Факиха “2026 он бол дэлхий нийт тэр дундаа, байгаль орчны салбарын хувьд онцгой жил.
2026-01-07
Эмэгтэй даамчид чансаагаараа дэлхийд VI байрт эрэмбэлэгджээ
Дэлхийн даамын холбооноос шинэчилсэн чансаагаа энэ сарын 1-нд албан ёсоор танилцууллаа. Монголын тамирчдаас Б.Чойсүрэн, Б.Аминхүслэн, Э.Арвин-Эрдэнэ, Ч.Гоомарал, Б.Эрмүүнзаяа нар Дэлхийн даамын холбооны дэд мастер цол хүртэв. Түүнчлэн Б.Чойсүрэн, Ц.Цолмон, Ц.Цацрал, Г.Гоомарал, З.Отгонсүрэн нар Дэлхийн даамын холбооны мастер цолны нэг баллыг тус тус биелүүлжээ. Мөн эрэгтэйчүүдийн Дэлхийн даамын холбооны мастер цолны нормативыг хангасан ч албан ёсоор хүсэлт гаргаж, цолоо аваагүй тамирчдын жагсаалтад Л.Гансүх, Б.Мишээл нар багтжээ.
2026-01-07
Мөсөн сурын олон улсын тэмцээнд гадаадын харваачид өрсөлдөх нь
Монголын үндэсний спортын VIII наадмын хүрээнд баруун аймгаас Баян-Өлгийд мөсөн сурын харвааны аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 5-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд оролцсон багаас “Уулсын мэргэчүүд” харваачдын холбооны аймгийн цэцэн харваач Б.Баатар ахлагчтай “Идэр” багийнхан тэргүүлжээ.
2026-01-07
Арктикийн хүйтэн агаарын урсгал Баруун Европыг нөмрөв
Арктикийн хүйтэн агаарын урсгал Баруун Европыг нөмөрсний улмаас Британи, Нидерланд, Франц зэрэг улсад сүүлийн жилүүдэд тохиолдоогүй цаг агаарын аюулт үзэгдэл нүүрлээд байна. Их хэмжээний цас орж, хүчтэй шуурга дэгдсэнээс дээрх улсуудад замын хөдөлгөөн саатаж, нислэг болон галт тэрэгний үйл ажиллагааг түр хугацаанд зогсооход хүрсэн аж.
2026-01-07
Дорнод аймгийн нисэх буудлын зурвасыг 55 жилийн дараа шинэчлэхээр боллоо
Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийн нисэх буудлыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн билээ. Тухайлбал, Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, 4C ангиллын болгох төсөл хэрэгжүүлэхээр болж, сонгон шалгаруулалт хүртэл зарласан. Гэвч өнгөрсөн хугацаанд нисэх буудлыг засаж, шинэчлэх ажлыг хийлгүй, үйл ажиллагааг нь зогсоогоод байв. Харин энэ онд улсын төсвийн 59 тэрбум төгрөгөөр нисэх буудлын хөөрч, буух зурвасыг бүрэн шинэчлэхээр хөрөнгө оруулалтыг нь шийджээ.
2026-01-07
Цаасан дээр л хэрэгждэг зохиогчийн эрх
Жил гаруйн өмнө гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших (Өөжгий) өөрийнх нь нэр бүхий хэдэн бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан тухай асуудлыг хөндсөн юм. Тэрбээр “The voice of mongolia” шоунд миний дууг миний зөвшөөрөлгүй дуулж. Энэ талаар хэлэнгүүт ер нь чиний дууг ард түмэн дуулж л байвал болоо юм биш үү гээд л хараах юм. Телевизийн шоу ашгийн төлөө байдаг биз дээ. Шоугаа IPTV-д тавьж, түүгээрээ мөнгө олно. Оролцогчидтойгоо 2-3 жилийн гэрээ байгуулж, энд тэнд баахан дуулуулна. Караоке ч ялгаагүй. Тэгвэл зохиолч бид яах юм бэ. Баяр ёслолоор өөрийнх нь зохиосон дуугаар бусад хүн ашиг олж байхад дууг бичиж, бүтээсэн нь оргүй хоосон хэвтэж байдаг юм. Буянаараа болог” хэмээсэн юм.
2026-01-07
Нэгдүгээр сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх нь
Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас өнгөрсөн арванхоёрдугаар сард тохиосон хүйтэн өдрүүдийн тоо болон хур тунадасны хэмжээг танилцууллаа. -30 хэмээс хүйтэн өдөр Завхан аймгийн Отгон, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Ренчинхлүмбэ, Цагаан-Үүр сумд 20оос олон тохиожээ. Тэгвэл Увс аймгийн Тэс, Завханы Баянтэс, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Алтанбулаг, Улаанбаатарын Багануур, Буянт-Ухаа ор чимд ийм өдөр 15-19, бусад нутгаар 1-10 хоног үргэлжилсэн байна.
2026-01-07
Нэн ховор амьтан хууль бусаар агнасан 7 хэрэг бүртгэгджээ
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албанаас жил бүр зохион байгуулдаг хууль бусаар ховор, нэн ховор зэрлэг амьтан агнах, ургамал бэлтгэх, тэдгээрийг хил дамнан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой “Аянга-2025” олон улсын тусгай арга хэмжээг Монгол Улсад Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Экологийн цагдаагийн алба хамтран зохион байгуулж байна.
2026-01-07
БЗД-т таван ханатай айлын гэрийн доороос булаг ундарчээ
БЗД-ийн 10 дугаар хороонд гэр, хашаа усанд автсан гэсэн дуудлага ОБГ-т 12:40 цагт иржээ. Иргэн Г-ийн 5 ханатай гэрийн доороос булаг ундарч гэр болон хашаа усанд автсан байсныг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан тухайн иргэний гэрийг буулган аюулгүй газарт зөөвөрлөн барьж, ундарсан усыг мото помпоор ашиглан соруулж, шуудуу татаж урсгасан байна. "Howo" загварын автомашинаар 3 удаа шороо буулган далан босгож аюулгүй болгожээ.
2026-01-07
Гурван сар хүлээгдсэн ажилгүйдлийн тэтгэмжийг олгож эхэллээ
14 996 даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгож эхэллээ. Тодруулбал, 2025 онд эл тэтгэмжид 162 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан ч энэ нь аравдугаар сарын эхэн гэхэд дууссан тул 10-12 дугаар сард тэтгэмж авах ёстой 15 мянга орчим иргэнд олгох 45 тэрбум төгрөгийн санхүүжилтэд хүлээлт үүссэн аж. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөв батлагдсан бөгөөд ажилгүйдлийн даатгалын санд 190 тэрбум төгрөг ногдоод буй. Үүний дагуу өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтээ өгсөн иргэдийн тэтгэмжийг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дансанд шилжүүлжээ.
2026-01-07
О.Сийлэгмааг ажлаас нь чөлөөлжээ
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг салбарын яамны Ёс зүйн хорооноос гаргажээ. Тэрбээр 2024 оны наймдугаар сард уг албан тушаалд томилогдсон юм. Үүнээс өмнө БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан аж.
2026-01-07