Жүжигчин О.Дөлгөөний тоглосон, АНУ, Англи, Казакстан, Узбекстан, Австрали зэрэгорны уран бүтээлчдийн хамтран хийсэн “Доголон Төмөр хаан” буюу “Tamerlane” кино Казахстан улсын Алма-Ата хотноо энэ сарын 11-нд нээлтээ хийлээ. Тэрбээр тус кинонд Доголон Төмөр хааны хайртай гүнжийндүрийг бүтээсэн бөгөөд нээлтэд нь ч уригдан оролцсон байна. Киноны зураг авалт 2023 онд эхэлж, өнгөрсөн хугацаанд эвлүүлэг, бусад гүйцэтгэл дээр ажилласнаар ийнхүү гурван жилийн дараа нээлтээ хийж буй нь энэ аж.
“Нетфликс”-ийн дэлгэцнээ гарах энэхүү кинонд монгол жүжигчин сонгогдон тоглосоннь олзуурхууштай. Өмнө нь жүжигчин Б.Амарсайхан, Б.Барслхагва нарын тоглосон кинонууд мөн “Нетфликс”-ээр дэлхийн үзэгчдэд хүрч байв.
XIV зууны үеийн Азийн агуу байлдан дагуулагч, Төмөр гүрнийг үндэслэгч Доголон Төмөр хааны амьдрал, түүхэн үйл явдал болонтүүний байлдан дагуулалтуудыг харуулсанэнэхүү кино нь 10 орчим орны уран бүтээлчдийг хамарсан, олон улсын төсөл гэдгээрээ онцлогтой.
М.Гэгээ