Монголын орчин цагийн үндэсний хөгжмийн урлагт жинтэй хувь нэмэр оруулсан Төрийн шагналт уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийн концертыг Улсын филармонийнхон энэ ням гарагт үзэгчдэд толилуулахаар болжээ. Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч Зундуйн Хангал, Халтарын Билэгжаргал, Бямбасүрэнгийн Шарав, Цогзолын Нацагдорж агсан болон Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров нарын шидээвэр бүтээлүүдийг энэ сарын 19-ний 17.00 цагт Улсын филармонийн концертын танхимд тоглох нь. Улсын филармонийн симфони оркестрын удирдаач Б.Батбаатарын найруулгаар таван Төрийн шагналтны мэргэжлийн хөгжмийн томоохон бүтээлүүд хэрхэн амилж, монгол үзэгч, сонсогчдын сонорыг мялаахыг “амьдаар” мэдрэхийг хүсвэл тасалбараа ticket.mn цахим хуудас болон билетийн кассаас худалдан авах боломжтой аж.
Л.Чимэг