Засгийн газраас “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт батлах тухай” тогтоолыг баталсан. Үүний хүрээнд “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ) хамтран 2019 оноос зохион байгуулж буй. Тэгвэл энэ оны үзэсгэлэнд дотоодын 40 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож, 155 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулсныг ЖДҮГ-аас өчигдөр мэдээллээ. Улмаар Зам, тээврийн яамны харьяа байгууллагууд 38 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлд вэрээс худалдан авсан бол “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг 15.3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Улсын хэмжээнд 1400 орчим хүн ажиллаж, жилд дунджаар 900 мянган хос гутал үйлдвэрлэж буй гутлын үйлдвэрийнхний хийсэн тусгай зориулалтын, хөдөлмөр хамгааллын гутлууд нь дээрх борлуулалтын томоохон хувийг бүрдүүлсэн аж.
Цаашид цагдаа, онцгой байдлын байгууллага болон бусад төрийн албаныхны дүрэмт хувцас, тусгай зориулалтын гутал, хувцсыг дотоодын үйлдвэрлэгчдээс тогтвортой, урт хугацаанд худалдан авч хэвшихийг ЖДҮГ, ХХААХҮЯ-наас уриаллаа.
С.Цэрэн